Наран Трейд ХХК барууны жишигт нийцсэн орчин үеийн Mall хэлбэрийн дэлгүүрийг Монголд нэвтрүүлэхийг зорьж, 1995 онд Наран их дэлгүүрийг байгуулж, Moon land, Gino, Elo, Vogue, Apple, Venus, Tulip, Бөөний гэсэн тасгуудтайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Монголд хамгийн анхны тансаг загвар тохижилттой Наран Их Дэлгүүрийн нээлтийн ёслолд төрийн тэргүүн, ерөнхий сайд, их хурлын дарга, хотын удирдлагууд хүрэлцэн ирж барууны соёлыг харуулсан, өвөрмөц өнгө төрхтэй үйлчилгээ эхлүүлж байгаад талархаж байсан билээ.
Манай компани Esprit, Gino, WMF, Crystal’Darcues, Luminarc, Victorinox, Adidas Omega, Rado. Tissot, CK,Tag Heuer, Longines, Swatch, Seiko, Swarovski, Delsey, Samsonite зэрэг дэлхийд нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж байна.
2008 онд манай компани Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮХАҮТ-тай хамтран Жижиглэн Худалдааны Салбарын дунд явуулсан уралдаанд амжилттай оролцож “Шилдэг худалдааны байгууллага” Гран-При шагналыг хүртсэн нь бидний худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэний үр дүн юм. Бид цаашид улам сайн ажиллаж хэрэглэгчиддээ шинэ шинэ үйлчилгээг бэлэг болгон барих болно.
2009 онд Наран Плаза худалдааны төв Солонгосын Сөүл хотноо Ази Номхон Далайн орнуудын Жижиглэн худалдааны холбооноос зохион байгуулсан “Азийн Шилдэг Жижиглэн худалдааны байгууллага” уралдаанд нэр дэвшиж “Best Innovative Concept” шагналыг Монголоос анх удаа хүртэж ирсэн. Манай дэлгүүрийн өнгө төрх, үйлчилгээ үйлчилгээ Ази номхон далайн орнуудын нэрд гарсан томоохон их дэлгүүрүүдийн тоонд багтаж чадсаны баталгаа энэ юм.
Манай хамт олон хэрэглэгчиддээ шинэлэг үйлчилгээг хүргэхийг зорихын дээр урлаг спортын арга хэмжээг дэмжин ажилладаг. Тухайлбал: “Дэлхийн цаг” , Horeca, зэрэг олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, “Tissot Cup Mongolia ” Мотоциклийн уралдаан, Swatch Beach Volleyball, Miss Mongolia, Жил бүрийн Гоёл наадам, Венны Вальс зэрэг арга хэмжээг тогтмол ивээн тэтгэдэг.
Хаяг: 1. “Наран Их Дэлгүүр” ХХК-ийн төв байр - Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Утас: 328841, 319535
2. Наран Пойнт Дэлгүүр - Хувьсгалчдын гудамж-9, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Утас: 326435
3. Наран Плаза Төв - Чингисийн өргөн чөлөө-29, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Утас: 316918
Веб сайт: www.nds.mn