Он цагийн хэлхээс

1990 он

  • Ихэнх дэлгүүр хоршоо үүдээ барьсан 90-ээд онд хувийн хэвшлийн анхдагчид  төрөн гарч байсан юм. 13-р хороололд байрлах манай анхны дэлгүүрийн байр эзэнгүй хоосон байсан бөгөөд хотын захиргаанаас шалгаруулсан  төсөлд арваад компанитай өрсөлдөн ялснаар бид үйл ажиллагаагаа эхлүүлж  “Наран шоп” дэлгүүрийг нээн ажиллуулж байсан юм.

1995 он

  • Storck брэндийн чихэр шоколад, Schwarzkopf & Henkel-ын гоо сайхны бараа, Carlsberg & Tuborg шар айраг худалдаалах эрхтэй болсноор албан ёсны дистрибьютер хэмээх ойлголтыг Монголд анх удаа нэвтрүүлсэн юм.
  • Барууны жишигт нийцсэн орчин үеийн Mall хэлбэрийн дэлгүүр нээхээр шийдэж, 1995 онд Наран их дэлгүүрийг байгуулсан. Дэлхийд чанараараа тэргүүлсэн, нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг тохилог, ая тухтай орчинд танилцуулах нь зүй ёсны асуудал тул хотын төвд байрлалтай, нийслэлчүүдийн нэрлэдгээр хүүхдийн 100 дугаар дэлгүүрийг сонгон авсан. Наран их дэлгүүрийн тохижуулахад бид чамгүй хөрөнгө зарцуулсан. Гүйцэтгэгчийг шалгаруулах төсөлд Малайз, Сингапур, Хонконг, Хятадын 15 байгууллага өрсөлдөж Сингапурын компани ялж, Монголд хамгийн анхны тансаг загвар тохижилттой дэлгүүрийг ашиглалтад оруулсан юм. Наран Их Дэлгүүрийн нээлтийн ёслолд төрийн тэргүүн, ерөнхий сайд, их хурлын дарга, хотын удирдлагууд хүрэлцэн ирж барууны соёлыг харуулсан, өвөрмөц өнгө төрхтэй үйлчилгээ эхлүүлж байгаад талархаж байсан нь одоо ч тодхон санагдаж байна.
  • ARC шил шаазан эдлэл, Щвейцарийн Victorinox хутганы Монгол дахь албан ёсны дистрибьютер болж эдгээр брэнд бүтээгдэхүүнийг худалдаалж эхэллээ.
  • Наран Трейд” ХХК нь МҮХАҮТ-ын гишүүнээр элсэн орж, өнөөг хүртэл хамтран ажиллаж байна.

1996 он

  • "Наран Шоп" дэлгүүрийг засварлан шинэчилж 4 дүгээр сард ашиглалтанд оруулав.
  • Stimorol, Dirol бохины Монгол дахь албан ёсны дистрибьютер боллоо.
  • Франц улсын ургамалын гаралтай гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ив Роше брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болов. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн гоо сайхны салон, худалдааны танхим бүхий “Ив Роше төв”-ийг байгууллаа.
  • Yves Saint Laurent брэндийн албан ёсны дистрибьютер болж, дэлхийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг Монголчуудад олгов.

1997 он

  • Sony брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болж Sony showroom & Service Center бүхий “Наран электроникс” ХХК-ийг байгуулав.
  • Үл хөдлөх хөрөнгийн удирдлага, зуучийн “Сити Рийл Эстейт” ХХК–ийг 4 дүгээр сард байгууллаа.

1998 он

  • Монголд анх удаа кабельгүй олон сувагт телевиз буюу орчин үеийн дэвшилтэт технологи болох ММДС системээр дэлхийд нэртэй сувгуудыг түгээх “Супер вижн” ХХК-ийг байгуулав.

2000 он

  • Монголын архитектуруудын холбоо, Монголын рекламын ассоциацийн холбооноос Нийслэлийн оны шилдэг 10 барилгын нэгээр тодорч, өргөмжлөл хүртсэн Наран Трейд" ХХК- ний төв байрыг  хүлээн авлаа. 
  • Нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 80 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

2001 он

  • Шинэ оны босгон дээр “Наран Фүүдс” ХХК-аас Монголд анх удаа “Шоколадны ертөнц” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нь хэрэглэгчдийн талархлыг таашаалд нийцэж, улмаар жил бүр уламжлал болон зохиогдох болсон юм.
  • Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”, “Эх үрсийн баяр”-т зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхлэв.
  • Бараа бүтээгдэхүүнийг харилцагч нарт шууд түгээн, борлуулалт хийх ажлыг Монголд анх удаа зохион байгуулж, борлуулалтын менежерийн ажлын байрыг шинээр бий болголоо.

2002 он

  • Нийслэлийн томоохон дүүрэг болох Баянзүрх дүүрэгт өөрийн ажилчдад зориулсан 20 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулав.
  • Нарантуул олон улсын худалдааны төв, Бөмбөгөр захад өөрийн бөөний худалдааны тасгуудыг нээлээ. 
  • Дэлхийд алдартай Seiko брэндтэй 1995 оноос хамтран ажилласны дүнд албан ёсны дистрибьютер боллоо.
  • Кenzo брэндийн үнэртэн, гоо сайхны барааг Монголд худалдаалах албан ёсны дистрибьютер болов.

2003 он

  • “Stimorol & Dirol” бүтээгдэхүүнийг түгээн борлуулах үүрэг бүхий “Долоон тэнгис” ХХК-ийг компанийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэв.
  • “Sony Erricson” гар утасны албан ёсны дистрибьютер болж, худалдаанд гаргаж эхэллээ.
  •  “Ulker” брэндийн бүтээгдэхүүнийг Монголд худалдаалах албан ёсны эрхтэй болов.
  • Монголд анх удаа МTV хөгжмийн сувагтай хамтран Монголын оддын чуулганыг зохион байгуулсан юм.

2004 он

  • Хуучнаар эрэгтэйчүүдийн барааны дэлгүүрийг өвөрмөц  өнгө аяс, тансаг дизайнтай, бутик хэлбэрийн дэлгүүр болгон “Наран Пойнт” дэлгүүрийг нээсэн юм. Тус дэлгүүр нь нээгдсэн цагаасаа эхлэн нийслэлчүүдийн таашаалд нийцэж, үйлчлүүлэх дуртай газрын нэг болж чадсан билээ.
  • Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын 2004 оны 15 дугаар тушаалааар Монгол Шотландын бизнес, соёлын төв /Grant s club/ ТББ-ыг тус компанийн дэргэд байгууллаа.
  • Щвейцарийн алдарт  Omega, Rado, Tissot, Longines, Calvin Klein, Swatch зэрэг цагийг Монголд худалдаалах албан ёсны дистрибюьтер эрхтэй болж улмаар шинэ дэлгүүрийн нээлтээ хийв.
  • World Watches Fair” хэмээх цагны үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон зохиох болов.
  • Аялал жуулчлалын салбарт ажиллах “Наран Трейвэл” ХХК-ийг мөн оны 8 дугаар сард байгууллаа. “Наран Трейвэл” компани  байнгын үйлчлүүлэгчийн “Солар” картыг  нэвтрүүлсэн нь салбартаа анхдагч болж чадсан юм.
  • Loreal брэндийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авч Монголын хэрэглэгчиддээ худалдаалж эхэллээ.
  • Granini жүүс, Ferrero шоколадыг худалдаалах Монгол дахь албан ёсны төлөөлөгч болов.

2005 он

  • Чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийг зорьсон “Наран Фүүдс” ХХК албан ёсоор байгуулагдав.
  • “Наран Шоп” дэлгүүрийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн, “Наран Косметикс” ХХК-ийг байгууллаа.
  • “Наран Супермаркет” ХХК нь Наран Их Дэлгүүр, Наран Пойнт бутик дэлгүүр, Наран Шоп дэлгүүрүүдэд өөрийн харьяа ”Apple” тасгуудыг нээн ажиллуулж, сүлжээ дэлгүүр бий болгох эхлэлийг тавьлаа.
  • Монгол улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдын зөвшөөрлөөр тус компанийн дэргэд үзэсгэлэн, яармаг зохион байгуулах эрх бүхий “Интер Экспо” ТББ-ыг байгууллаа.
  • Английн хатан хааны хэрэглэдэг Twining цайны албан ёсны дистрибьютерийн эрхийн дагуу хатан хааны нэрэмжит шагналын эзэн Twining цайг худалдаалж эхэллээ.
  • Хятад, Улаан үд, Өвөрмонголын тамирчид оролцдог UB cup нэртэй залуу тэмцээнийг Наран групп анх Швейцарийн алдарт Tissot компанитай хамтран Tissot cup-ийг зохион байгуулсан.
  • "Наран Трейд" ХХК Монголын хүнсчдийн холбоонд элсэн орж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна.

2006 он

  • Дэлхийд тэргүүлэгч BMW авто машины албан ёсны дистрибьютер “Наран Моторс” ХХК байгуулагдлаа. Тус компани нь авто машины үзэсгэлэнгийн танхим болон засвар үйлчилгээний газрыг Наран Плаза төвд ажиллуулж эхэллээ.
  • Наран Группын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан SBN телевиз 8 дугаар сард ашиглалтанд орж, нийтлэл нэвтрүүлгээ үзэгчдэд толилуулж эхэллээ.
  • Наран Их Дэлгүүр дэлхийд алдартай ESPRIT брэндийн бэлэн хувцас, SWAROVSKI брэндийн гоёл чимэглэлийн барааг Монголд худалдаалах албан ёсны эрхтэй болов. 
  • “Наран Трейд” ХХК нь Монголын маркетингийн холбоонд элсэн орж, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож эхэллээ.

2007 он

  • Тус компаний охин компани “Наран Трэйвел” ХХК энэ оны 3 дугаар сараас БНХАУ-ын Бээжин хотод салбараа нээлээ.
  • Gino, ARC брэндийн дэлгүүр 3 дугаар сарын 5-нд Наран Плаза төвд албан ёсоор нээгдлээ.
  • Наран Плаза төвд Seiko Showroom , Samsonite дэлгүүрүүдийг 4 дүгээр сарын 28- нд албан ёсоор нээгдлээ.
  • "Наран Косметикс" ХХК Монголд анх удаа өргөн хэрэглээний гоо сайхны супермаркет “Viva” дэлгүүрийг Наран плаза төвд нээсэн юм.
  • “Наран Трейд” ХХК МҮХАҮТ-ийн бусад гишүүдийн хамтаар Франчайзинг зөвлөлийг үүсгэн байгуулалцаж, гишүүн боллоо.
  • “Наран Косметикс” ХХК L’Oreal бутик дэлгүүрийг Наран Плаза төвд 6 дугаар сарын 18-нээс ажиллуулж эхэллээ.

2008 он

  • Adidas брэндийн албан ёсны дистрибьютер болж Наран Плаза төвд нэрийн барааны 2 дэлгүүрийг нээн ашиглалтанд оруулав.
  • Esprit брэндийн салбар дэлгүүр EDC нь Наран Их Дэлгүүрт нээгдэв.

2009 он

  • Тайланд үндэсний Thai Express, Америк хоолны NYNY зэрэг ресторанууд нээлтээ хийлээ. 
  • FAPRA- Ази номхон далайн орнуудын жижиглэн худалдааны ассоциацын холбооноос "Best Innovative conceipt” шагналыг Naran Plaza Худалдааны төвийн үйл ажиллагаагаар авлаа.

2010 он

  • Tag heuer брэндийн албан ёсны дистрибьютер боллоо.
  • Монголын анхны ресторан болох Туул рестораныг цоо шинэ өнгө төрхтэйгээр Интер Кюзин ХХК нээлээ.
  • Монголд анх удаа цагны загварын шоуг СК брэндийн цагаар зохион байгууллаа.
  • 20 жилийн ойн баяраа тохиолдуулан Наран экспог зохион байгуулсан бөгөөд уламжлал болон зохион байгуулахаар боллоо.
  • Наран косметикс ХХК бөөний төвөө 13-р хороололд байгуулан Pupa брэндийг Монгол хэрэглэгчиддээ зориулан дахин худалдаанд гаргалаа.
  • Бие махбодийг сэргээж эрүүлжүүлэх Дорнын алдарт Thann брэндийн дэлгүүрээ Наран Плазагийн 3 давхарт нээлээ.

2011 он

  • Эрэгтэй хүний эрэлхэг хэв шинжийг тодотгодог Celio брэндийн дэлгүүрээ Наран Плазагийн 3 давхарт нээлээ.
  • Францийн алдарт Camus коньякыг Монгол хэрэглэгчиддээ тэр дундаа чамин тансаг коньяк цуглуулагчиддаа зориулан Наран Фүүдс ХХК оруулж ирэн Наран Пойнт дээрээ нэрийн дэлгүүрээ нээлээ.

2013 он

  • Наран Групп МҮХАҮТ-ийн уламжлал болгон шалгаруулдаг "ТОП-150 Аж Ахуй Нэгж" шалгаруулалтад 27-р байр, Шилдэг нийгмийн хариуцлагатай "ТОП-10 Аж Ахуй Нэгж"-ийн 3-р байранд шалгарлаа.
  • "Наран Фүүдс" ХХК "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч - Энтрепренер"-ээр шалгаран Меркури Хүрэл цом, Хүндэт Өргөмжлөлийн хамтаар гардан авлаа.
  • "Интер Кюзин" ХХК "Үйлчилгээний салбарын онцлох - Энтрепренер"-ээр шалгаран Меркури Хүрэл цом, Хүндэт Өргөмжлөлийн хамтаар гардан авлаа.
  •  2013 оны 5-р сарын 13-нд "Дистрибюьшн Центр" орчин үеийн тоноглол бүхий оффис болон агуулахын зориулалттай байрыг 30 түгээлтийн машины хамтаар "Наран Фүүдс" ХХК болон "Наран Косметикс" ХХК-д хүлээлгэн өглөө
  • 2013 оны 8-р сарын 23-нд "Наран Кидс Хүүхдийн Их Дэлгүүр"-ийг нээв
  • 2013 оны 5-р сарын 5-нд "Наран Эло" ХХК Sony брендийн гар утсыг Монголд анх удаа оруулж ирж худалдааллаа.
  • 2013 оны 8-р сарын 1-нд "Наран Эло"ХХК интернет худалдааг шинээр нэвтрүүлсэн юм.
  • 2013 оны 9-р сарын 18-нд "Наран Эло"ХХК Sony брендийн дэвшилтэт технологит 4К ТВ-ийн нээлтийг хийлээ.
  • 2013 оны 10-р сарын 10-нд "Монгол Экспо" үзэсгэлэнгийн танхимыг нээж үйл ажиллагааг нь эхлүүлэв
  • Дэлхийд алдартай кофе шоп сүлжээ The Coffee Bean & Tea Leaf кофе шопыг 2013 оны 3-р сарын 8-нд нээсэн бөгөөд хэрэглэгчидийн хэрэгцээ, таашаалд нийцсэн үйлчилгээ үзүүлэн үйлчлүүлэх дуртай газруудын нэгээр зүй ёсоор тооцогдох болсон билээ. Хэрэглэгчдийнхээ байнга өсөн нэмэгдэх хүлээлт хүсэлд нийцүүлэн 2 ч шинэ салбарыг нээсэн.